Баянгол дүүрэгт гурван настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг тодруулахад, холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүзхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бол ийнхүү гурван настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх бөгөөд харин гурван настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 гэдэг нь хүүхдийн эрхийг зөрчих зүйл анги бөгөөд үүгээр ээжийг нь зөвхөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх үндэслэлээр торгосон байна.