Ж.Сүхбаатар: Автобус, автомашин хоёроор зорчигчдын тоог тэнцүү болгох бодлого барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцууллаа.

Тэрбээр "Би энэ ажлыг 2022 оны есдүгээр сард авсан. Миний үүрэг бол УИХ, ЗГ-ын түвшинд нийслэл хотын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх. Өнөөдөр Улаанбаатар хотод 2,882,000 мянган зорчилт хөдөлгөөн хийгдэж байгаа. Нийслэлийн иргэдийн 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж, 24 хувь нь автобусаар, үлдсэн нь явган болон, дугуйгаар хөдөлгөөнд оролцож байна. Хувийн автомашинаар зорчихыг бид дэмжихгүй.

Бидний цаашдын бодлого бол автобус машин хоёроор зорчигчдын тоог тэнцүү болгох. Хувийн машинаар зорчиж байгаа үйлдлийг задлаад үзэхэд, 44 хувь буюу 812 мянган хүн машинаа ажилдаа ирж очиход ашиглаж байна, 25 хувь нь буюу 461 мянга нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, 17 хувь нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, үлдсэн нь бусад хэрэгцээндээ автомашинаа ашиглаж байна. Судалгаагаар, нийслэлд энэ оны эхний долоон сард 59 мянган машин орж ирсэн байна. Өмнө нь жилийн хугацаанд ийм хэмжээний машин орж ирдэг байсан. Энэ байдлаараа 2025 онд тэг зогсолт болно. Зарим газарт түгжрэлийг яаж бууруулах вэ биш яаж дордуулахгүй байх вэ гэдэгт төвлөрдөг юм байна. Түгжрэлийн эсрэг гол ажил нь,

Нэгдүгээрт нийтийн тээвэр. Нийтийн тээврийн салбар уналтанд орсон байна. Энэ чиглэлд бид ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, зорчилт хөдөлгөөнийг сайжруулахтай холбоотой багц асуудлууд байна. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, хашаа хайс буулгах, дундын болон эцсийн зогсоолын асуудлууд байна.

Гуравдугаарт, авто замын сүлжээг өргөтгөх. Холбоос зам байгуулахад бид ач холбогдол өгч байна. Улаанбаатар хотын төлөвлөлт маш чухал. Хот төлөвлөгөөнд захирагддаг байх хэрэгтэй.

Энэ үүднээс бид "Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040", "Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага 2050"-ыг Барилга хот байгуулалтын сайд, хотын дарга бид гурав ойрын үед батлуулахаар ажиллаж байна. Эхний 10 жил хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг шийднэ. Алдаа завхралаа эхлээд засна шүү дээ. Дараа нь тогтвортой хөгжүүлнэ, эрчимжүүлнэ. Тэгэхээр Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх гол төлөвлөгөөнд саад тотгороо арилгана. Тэр дэд бүтцийн хомстол, тэр замбараагүй газар олголт." гэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ