ХОЁР ТУЙЛТ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЭМГЭГ /BIPOLAR DISORDER/
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Хоёр туйлт эмгэгээр оношлогдсон хүмүүсийн 60 орчин хувь нь аливаа нэгэн донтох эмгэгтэй хавсардаг. Үүнээс болж хоёр туйлт эмгэгээр бус донтох эмгэгээр оношлогдох, шаардлагатай тусламж дэмжлэгийг авахгүй байх тохиолдол бий. Мөн энэ эмгэг нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, стрессийг бууруулах, нийгмийн үйл ажиллагаа, дэмжлэгийг сайжруулах болон эмийн эмчилгээ зэрэг үр дүнтэй аргууд бий. ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Сэтгэл гутралын үед:
- Сэтгэлээр унах (гуниглах, гутрах, түгших, тавгүйдэх, өөрийгөө буруутгах, гэмших)
- Сэтгэх процессын хурд удаашрах (бодол санаа, үг яриа удаашрах, ганц нэг үгээр хариулах эсвэл огт ярихгүй болох)
- Хөдөлгөөн удаашрах (зориг эрмэлзэл, сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлаг, хооллох, бэлгийн дур буурах, өөрөө санаачлан ямар ч ажил хөдөлмөр хийхгүй, гунигтай царайлан суух эсвэл хөнжилдөө буруу харан хэвтэх зэргээр ихэнх цагийн өнгөрөөх гэх мэт)
Сэтгэл хөөрлийн үед:
- Сэтгэл хөөрөн баясах (хий хоосон хөөрөн баясах, өөдрөг сэтгэл хөдлөлд автах)
- Сэтгэх процессын хурд түргэсэх (үг яриа олширч, түргэн сэтгэж чанга ярина, анхаарлын шилжилт түргэсэн нэг зүйлийг ярьж дуусалгүй нөгөө рүү санаа бодол шилжинэ, амьдралынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй болж өөрийгөө хэтрүүлэн үнэлэх)
- Үйлдэл хөдөлгөөн ихсэх (зориг эрмэлзэл, дур хүсэл, сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлаг ихэссэнээр дуу дуулах, шүлэг унших, бусдын хийж байгаа ажилд туслах зэргээр нэг минут ч зүгээр суухгүй үргэлж хөдөлгөөнтэй байх, мөнгө болон эд зүйлсээ тараах, үрэх, ажлаас гарах, архи тамхи хэрэглэх, буруу зан үйлд уруу татагдах гэх мэт)