Тавантолгой түлш ХХК-ийнхан спортын 5 төрлөөр өрсөлдөж байна
Тавантолгой түлш компанийн 5 жилийн ой өнөө жил тохиож буй. Ойн хүрээнд сагсанбөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, олс таталтын төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээнийг Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чинбат нээж үг хэлэхдээ, “Манай байгууллага үүсч хөгжөөд 5 жил болж байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр хангах үүргээ үл умартан хүчин зүтгэж байдаг хамт олондоо таван жилийн ойн мэнд дэвшүүлье, спортын өндөр амжилт хүсье. Спорт гэдэг бол хэдийгээр өрсөлдөж байгаа ч баг хамт олныг нэгтэж байдгаараа онцлогтой билээ” гэлээ.
Спортын төрөл бүрд 12 баг, 52 багц медалийн төлөө хоёр өдрийн турш өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд маргааш тодорно.
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ