Улаанбаатар хотод есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн билээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайд 5.5 магнитудын, 02.19 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайд 4.4 магнитутын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт илүү хүчтэй мэдрэгдсэн байна. 2020 он гарсаар Монгол орны нутаг дэвсгэрт нийтдээ 45 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 магнитутаас дээш хүчтэй газар хөдлөлт 46 удаа бүртгэгджээ.