ЭНЭ САРЫН 16-НААС 23-НЫ ӨДРҮҮДЭД 6047 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 06.16-наас 06.23-ны өдрүүдэд 6047 иргэн, 6864 удаагийн гүйлгээгээр нийт 416.1 сая төгрөгийн шимтгэл ИБАРИМТ гар утасны аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
ЭМД-ын шимтгэлээ төлдөг иргэнд танд баярлалаа.