Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо байгуулах шийдвэр гаргаж, даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон.
Тэрээр түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх мөн төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулахын тулд холбогдох бодлогын уялдааг сайжруулах гэсэн хоёр гол чиглэлд ажиллаж байгаагаа онцолсон.
Засгийн газар болон "Рио Тинто" компанийн санамж бичигт 2023.03.13-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Үүнд: -Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах дэд бүтцийн төслийн судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх…гэж тусгасан.
Тэгвэл энэ хүрээнд “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, Гадаад харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Г.Түвшинзаяа нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны ажлын талаар харилцан мэдээлэл солилцон, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах тодорхой ажил дээр анхаарлаа хандуулж идэвхжүүлэхээр ярицлсан юм.