Ж.СҮХБААТАР: ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДЭЛХИЙД ХОЙГУУР ЖАГСАЖ БАЙНА

УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Сонирхлын зөрчилтэй гэж тооцогддог хууль. Энд сууж буй их хурлын гишүүд өөрсдийгөө сонгодог дүрмээ шийддэг. Сонгуульд орохоор горилж буй бусад намууд болон сонгогчдын эрх ашиг хөндөгддөг ийм хууль. Олон янзын үзэл бодол гарна. Нам болон гишүүдийн, олон нийтийн ашиг сонирхол зарчим яригдана гэхдээ энэ хуулиар ил тод ярина. Ардчилсан нийгэмд сонирхлын зөрчлийг үгүйсгэдэггүй, сонирхлын зөрчлийг ил тод болгож, зохицуулах арга механизм нь байгаад ардчилал оршин тогтнодог. Ярилцъя, хэлэлцье гэсэн утгатай талбар бол парламент.Парл гэдэг нь ярилцах, хэлэлцэх франц үг. Сонгуулийн тухай хууль ярьж байна гэдэг бол Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байхтай холбоотой асуудал ярьж байгаа учраас олон янзын санал гарна.

Олон заалт байна, хуучин сонгуулийн хууль дээр олон хоног ярьдаг байсан. Жендэрийн эрх,тэгш байдлын тухай хууль 12 жилийн өмнө гарсан. Үе үеийн Ерөнхий сайд нар Жендэрийн Үндэсний хорооны дарга болсон. 2021,03,25-нд 77-р захирамжаар бодлогын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлд УИХ-ын гишүүд,Ерөнхийлөгч, засгийн газрын эмэгтэй их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг зөвлөхүүдээс гадна, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл байдаг. 2022,09,16-нд Зөвлөлийн анхдугаар хурлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож сонгуулийн хуульд квот болон бусад асуудлаар лобби бүлэг байгуулах талаар яригдсан байна.

Намайг 13 жилийн өмнө жендерийн талаар ярьж байсан туршлагатай хүн  гэж надад итгэж энэ ажлыг хийх санал гаргажээ. Манай улс жендэрийн эрх тэгш байдлаараа дэлхийд хойгуур орж, 145 орноос 70-д жендэрийн ялгаатай байдлаараа, эрх мэдлийн үзүүлэлтээрээ 113-т, Азидаа 17,1 хувь буюу бүс нутагтаа бас доогуур байна. Манайх эмэгтэй гишүүд эрэгтэй гишүүд орж бүлэг байгуулж байгаа. Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш 10 жилийн дараа эрэгтэйчүүдийн асуудал яригдах юм байна лээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ