Тавантолгой түлш ХХК-ийн Баруун үйлдвэрийн удирдлага, хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үйлдвэрийн ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авлаа.
Уг арга хэмжээний үеэр хүүхдүүд аав, ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогтой танилцсан юм. Мөн үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулж, алиалагч ах нартай хөгжилтэй тоглоом тоглож, авьяасаа үзүүлж нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Арга хэмжээнд 100 гаруй хүүхэд хамрагдлаа.