ӨНГӨРСӨН 5 ДУГААР САРД 26129 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Өнгөрсөн 05.01-нээс 05.31-ний өдрүүдэд 26129 иргэн, 30510 удаагийн гүйлгээгээр нийт 1.7 тэрбум төгрөгийн шимтгэл ИБАРИМТ гар утасны аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.