Доод мөчний венийн бүдүүрэл, шамбарамын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор доод мөчний венийн бүдүүрэл, шамбарамын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 431 мянган төгрөг, мэс заслыг 872 мянгаас 3.7 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар доод мөчний венийн бүдүүрэл, шамбарамын тусламж, үйлчилгээ авсан 2185 иргэнд ЭМД-ын сангаас нийт 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд