Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 27 өдөр “АЛХАНГАА АРЧИЛЪЯ, СУРТАЛЧИЛЪЯ” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 200 гаруй албан хаагч оролцож өнгөрсөн жил тарьсан модоо услаж, тордохоос гадна эрүүл агаарт амралтынхаа өдрийг өнгөрөөж буй иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулах мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.