ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 6028 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд буюу 05.12 - 05.19-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 6028 иргэн, 6932 удаагийн гүйлгээгээр нийт 400.9 сая төгрөгийн шимтгэл ИБАРИМТ гар утасны аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
ЭМД-ын шимтгэлээ төлдөг иргэнд танд баярлалаа.