Энэ жилийн “Мод тарих үндэсний өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриатай зохион байгуулж байна .
ЦУОШГ-ын албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Монос, шар хуайс, мойл, бургас, Монгол сакура, үхрийн нүд зэрэг 600 гаруй модыг Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн аманд байрлах Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны харуулын 3 га талбайд 05 дугаар сарын 14-ны өдөр тарьлаа.
Иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.