Омикрон вирусний тандалт судалгааны дүнг ХӨСҮТ-ээс танилцууллаа.
Манай улсад омикроны XBB хувилбар тархаад байна. Лабораторийн сүүлийн үеийн дүнгээр, энэ оны 15 дахь долоо хоногийн байдлаар XBB-1-5 хувилбар давамгайлах хандлагатай байгааг мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” өвчнөөр ХӨСҮТ-д 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж буй байна. Үүнээс 27 хүүхэд, 19 жирэмсэн эмэгтэй, нэн хүнд өвчтөн гурав, долоон хүнд өвчтөн байгаа аж. Нийт өвчтөний 70-80 хувьд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх зовуурь илэрч байна. Мөн хуурай ханиах, толгой өвдөх, амьсгаадах, нусгайрах гэх амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж.