ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэдэд хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй бусад иргэд багтдаг. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор ЭМДЕГ-ын төвийн болон орон нутаг дахь хэлтсийн албан хаагчид 21 аймаг, 9 дүүрэгт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна.
ХОВД АЙМАГ
Ховд аймгийн хэмжээнд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 17336 даатгуулагч байдаг. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд Ховд-Ажлын байр хөдөлмөрийн яармаг 2023 арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр ажлын ажлын байрны яармагт оролцож буй 400 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ЭМД-ын талаар мэдээл, зөвлөгөө өглөө.
ДАРХАН-УУЛ АЙМАГ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэдэд ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх зорилгоор Дархан-Уул аймаг дахь ЭМД-ийн хэлтэс, НДХ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэл төлөлтийг шалгаж, төлүүлэхээс гадна эрүүл мэндийн даатгалаас үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж ажиллалаа.
ТӨВ АЙМАГ
Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зуун мод сумын Ланс 2-р баг болон Нацагдорж 5-р багын томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллалаа. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэдэд ЭМД-ын ач холбогдлын сурталчилж, мэдээлэл өгөхөөс гадна ЭМД-н шимтгэл төлөлт шалгах, E-Barimt аппилекшинээр хэрхэн төлөх талаар зөвлөгөө өглөө.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар