СГЗ, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Шөнө буусан аадар” жүжгийг “Мөрөөдлийн театр”-ын хамт олон тайзнаа өнгөрсөн сард толилуулж үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байсан юм. Тэгвэл тус жүжгийг өнөөдрөөс /2023.05.05./ МҮЭСТО-нд дахин арав хоног тоглохоор болжээ.
Өмнө нь эл жүжиг 2004 онд “Шөнө амталсан нулимс” нэрээр, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар олны хүртээл болж байсан билээ.
“Шөнө буусан аадар” өдөр бүр 19.00 цагаас, Соёлын төв өргөөнд тоглогдох юм.