Уг өдрийг 1998 оноос жил бүр 5-р сарын эхний долоо хоногийн мягмар гаригт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд астмын талаар эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм. Манай улсын хувьд 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачилга (GINA)-д элсэн орсон бөгөөд үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг зохион байгуулж ирсэн түүхтэй.
Эрүүл мэндийн даатгалын сангаас цочмог бронхиолит буюу астма өвчний хэвтүүлэн эмчлэх болон эмийн эмчилгээний тусламж, үйлчилгээний зардлыг хариуцан даатгуулагч-иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эрчимт эмчилгээний нийт төлбөр болох 4,978,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг бол эмийн эмчилгээний нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч хамтын төлбөрөөр төлөх зохицуулалттай байна.
Эрүүл мэндийн даатгал иргэн таныг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаална