АЙЛААС ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААВ
Өнгөрсөн амралтын өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Дуган цагаан гэх газарт 13 цагийн үед айлын үүднээс эхлэн түймэр гарсныг Хамгаалалтын захиргаа, орон нутгийн 20 гаруй хүн, Налайх дүүргийн Онцгой байдлын албаны 4 хүн оролцож унтраажээ. Мөн Эрдэнэ сумаас сүүлд 5 хүн ирж хүч нэмэгдүүлэн гал унтраалцжээ.