Эмоци Цогтоо; Нэг ийм юм байдаг юмаа. Хэрвээ Отгонбаатар шударга ёс хүсч сүүлийн 9-н жил тэмцэл хийж байгаа бол гэв гэнэт ордон дотор хамгийн чухал үед засгийн тэргүүнийг магтахгүй байхаа. Удаа дараа намайг гүтгэж гүжирдэхгүй боловуу?
Одоо байгаа засаг чадамжгүй байна. Хулгайн асуудлыг шийд л гэж иргэд талбай дээрээ дэмжигч байдлаар цугласан. Би тэрний л нэг. Тэнд нь үнэн ба зөв намын дарга, МNB 2 сэтгүүлч их л оройлтой удирдаж байсансан. Хууль зассан ч хоосон. Бүгд л хулгайтай холбоотой учраас хуулийн цоорхойтой хууль баталсан. 17-н нэрс зарласан. Хэнд нь ч арга хэмжээ авч чадаагүй хэрнээ бидний хүссэнийг цаасанд буулгаж байсан ганц хүн эгчийг маань хорьсон.
Аливаа зүйлээс сайн сайхныг олж хардаг гэж боддог эгчийгээ дуудхаас өөр аргагүй байлаа. Надтай уулзсан өчнөөн хуульч, үндсэн хуулийг батлалцаж байсан гэгдэх лаг л юм ярьцгаадаг хүмүүсээс 22.1-г авилгачид айдаг болтол нь хуулийг нь засаад цаасан дээр буулгаад өгөөч гэхэд нэг ч хүн хөдлөөгүй, хичээгээгүй болохоор үнэхээр хамаатны мэргэшсэн мэргэжилтэн эгчийгээ дуудсан.
Хэлэлцүүлэгт намайг л ор гээд байдаг, би болохоор хууль эрх зүйн мэдлэг байхгүй оронд нь мэддэг эгчийгээ оруулах гэж байхад эгчийг маань авж яваад 30 хоног хорьсон. Ямарч хүн 30 хоног хоригдход хэлгүй болж гараад ингэж хэлээрэй гэж хууль хүчний дарангуйлагч нь хэлэхэд хэлсэн ёсоор нь болдог бололтой. Одоо хэр нь эгчтэйгээ уулзаагүй байна.
Отгонбаатарыг намынхаа нэр шигээ гэж би бодож явсаан. Тэгсэн өчигдөр хальт хуудасруу нь ороод харсан. Гэвч мань хүн Оюунгэрэл эгч бид 2-той тэмцээд байсан байна. Миний нэрийг 10 гаруй видео постондоо дурджээ. Надтай ордон дотор уучлалт гуйгаад гар бариад нэг ном өгөөд энийг уншаарай гэсэн нь гэрчтэй шүү.
Миний зорилго ч Отгонбаатарыг сөрөх биш шүү дээ. Би энэ хүнийг аягүй зүгээр хүн шиг санагдсаан гээд гадуур яриад явсан минь ч юувдээ. Хүнийг танихад 10-н жил ч хангалтгүй санагдаж байна. Юу хэлэх гээд байгаа вэ гэвэл хэрвээ зорилго нэг бол хүн муутай хүн байсанч хамаагүй, магадгүй дайсан чинь байсанч хамаагүй эвсээд нэгдээд явчих ухаан байхгүй гэжүү? Хамтын хүч гэдгийг ер мэдэдгүй улсуудуу?
Би мэдлэггүйгээ мэдэхч мэдрэмж өндөр л гэж өөрийгөө боддог. Төрийн ордон дотор хэд хэд хэдэн цаг орж уулзхад ЗГХЭГ-н дарга улаан нүдлэсэн шар ах хүү нөгөө надад гэр бүлийнхээ нэрээр цалингаараа амьдардаг гэж гар барьж амлалт өгсөн тэр л ерөөсөө бүгдийг удирдаж байгаа юм шиг санагдсан. Яг л кино группын маань ерөнхий найруулагч шиг байгаа байхгүй юу? Ерөөсөө бүгд харцаар нь.
Миний лайвуудыг гадны өндөр хөгжилтэй орны нүд, ярианы аппратаар уншуулж илрүүлхэд үнэн гэж гарсан гэдгийг сонслоо. Хэрвээ иргэн хүнийхээ үзэл бодлоор бус ёстой нэг улс төрчид шиг жүжиж байсан бол намайг дээшээ доошоо 20 жил төрөхгүй агуу жүжигчин байна гэж хүндэлдэг хүн маань хэлсэн. Инээд хүрэх шиг. Би одоо агуу жүжигчинүү эсвэл ажил мэргэжил, амьдрал 2-оо ялгадаг зүгээр энгийн иргэнүү?
Сайн бодоорой. Ийм чадвар байдаг бол гарцаагүй тагнуулч болох байсан юм гэж байх шиг. Над шиг ур чадвартай залуус Монголд битүү. Шинэ залуу үе маань авъяас чадвараараа түрж орж байна. Монголчууд үнэхээр хошин мэдрэмж өндөр авъяастай шүү дээ. Хошин мэдрэмж өөрөө хүний потенциалыг тодорхойлдог гэж боддог. Цөөхөн хэдхэн багийн найзуудтайгаа л би найзалдаг. Сайд дарга нарын хүүхдүүд урьж залаад найзлах гэсэнч би бол яг нэг лээвчиг зүүж байгаа юм шиг худлаагаасаа байж чадахгүй юм билээ.
Бүх найзууд маань эх орноосоо дайжиж гадагшаа явж ажиллаж амьдрахыг мөрөөддөг болсон болохоор, адаглаад англи ч хэлгүй попрохоос өөр ид шидгүй ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй улсын иргэн болохоор эх орноо хойд солонгос, оросын араас оруулмааргүй байдаг. Яаядаа байз. Талбай зүглэхээр л тагнуул, цагдаа нь тайван байлгахгүй юм. Ядаж би зээл лизинг ихтэй болохоор ёстой нэг гөлөг юмаа.
Муу лалрын эрх баригчид. Талбай дээр сар амьдаараа маруужин болж жагсхад нэг ч уулзаагүй хэрнээ урлаг спортын амжилт гаргасан хүмүүсийг шагнал авбуу үгүй юу өрөөндөө дуудацгаагаа л уулзах юм. Бүр цом шагналыг нь гардуулчиж байх шиг. Энгийн иргэд заавал улс, тив, дэлхийд амжилт гаргаж байж уулзах ёстой юмуу?
Альч улс оронд ард түмний төлөөлөл гэж явдаг парламентийг бага ард түмэн гэдэг юм билээ. Бага ард түмэн нь их ард түмэнтэйгээ нүүр тулъя л даа эрүүгийн элментүүдээ. Хэрэв хип хоп хөгжим нийгмийнхээ хамгийн хурц зэвсэг байдаг бол би тэр зэвсгийг бүтээе. Дуу гаргая.
Харин гадаад үзэмж түй ч хамаагүй, хэзээ ч хүүхэн шиг шалчигнадаггүй жинхэнэ реппэртэй хамтрахыг хүсч байна.