Иргэн; Нэг жилийн өмнө архинаас гарья гэсэн шийдвэр гаргаж байлаа. Энэ үед миний халаасанд үнэхээр 100 төгрөг ч байгаагүй.
Гадуур хонох ч газаргүй явж зорилго тэмүүлэл хүсэл зориг юу ч байгаагүй. Тасралтгүй 15 жил архи ууж нэр хүнд бүх зүйлээрээ уусан байсан.
Гэхдээ өнгөрүүлсэн архи уусан хугацаанд амьдралын их сургуулийг дүүргэсэн гэж бодоо л харамсахгүй урагшаа алхсан.
Хүмүүс намайг чадахгүй архинаас гарч чадахгүй гээд л хоорондоо хүртэл мөрий тавьж байсан үе.
Гэхдээ би хүмүүсд таалагдах гэж архинаас гараагүй хүмүүсийн итгэлийг дахиж алдахгүй гэж өөртөө тангараг тависан. Архигүй байна гэдэг амьдралын маш том баяр баясгалан байдаг юм шүү.
Надад итгэсэн урам итгэл хайрласан дэмжсэн бүх хүндээ маш их баярладаг шүү
#гэжээ