Тусгай зориулалтаар 2023 онд агнуулж, бариулах амьтны тоо хэмжээ, хуваарь мөн амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаатай холбогдуулан Монголын ан агнуурын холбоо болон мэргэжлийн зөвлөл, агнуурын бүсийн менежмент хариуцагч нарын төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газрын дарга нарын хамт ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ хийлээ.
Өглөөний уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үргэлжлүүлж Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах, салбарын тулгамдсан асуудлуудыг сонсож шийдвэрлэх түвшинд 7 хоногт 2 удаа 07:00 -08:30 хооронд хийх юм.