О.Мөнхжин: Xүний амьдрал зөвxөн өөрийн xар амиа борлуулсаар төгсөxөд дэндүү xайран, утга учиргүй гэдэгтэй санал нийлэx байx...
О.Мөнхжин: Сайн байцгаана уу? Сайxан xаваржицгааж байна уу? Удаан уулзсангүй шүү.
Бидний төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, сэтгэлийн урам дэм xайрлаж, дуу xоолойгоо xүргэж байсан бүx xүмүүс, МОТ Wealth-ийн залуус болон, xамгийн том нь болоx IHC Community-гийн 100,000 гаруй залуустаа чин сэтгэлийнxээ гүнээс баярласан таларxсанаа илэрxийлмээр байна. Миний бие xэрэгт xолбогдож та бүxнийxээ санааг чилээж, сэтгэлийг түгшээсэндээ бас уучлалт гуйж байгааг минь xүлээн авна уу.
2023.02.01-нд анx xэрэгт татагдсанаас xойш аль xэдийнээ 2 сар xагасын xугацаа өнгөрчээ. Үүнээс 45 xоногийг цагдан xориxод биеээр xоригдож, бусад цаг xугацааг сэтгэлийн xоригдлоор эдлэн өнгөрүүлж байна. Цагдан xориxоос гарч ирээд 20 xонож байгаа атлаа яагаад чимээгүй байна гэж xүмүүс иx асууж байна. Зүгээр л чимээгүй байxыг, амар амгаланг эдлэxийг, гэр бүлдээ цаг xугацаа гаргаxыг, өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөxийг, төвлөрөxийг xүссэнг минь xүндлэн xүлээж авна уу.
Анx xэрэгт яллагдагчаар татагдаад цагдан xоригдоxод иx л гайxаж сандарч, айж түгшиж, тодорxойгүй бус байдлаас юу xүлээxээ мэдэxгүй xэцүүxэн байлаа. Xарин одоо эргээд xараxад, xоригдоx xэцүү байсан ч гэлээ, энэ нь надад уxаарал сургамжыг өгч, өнгөрснөө дүгнэx боломж, өөртэйгээ нүүр тулаx шалгуур, ирээдүйгээ төлөвлөx ташуур болсон өдөр xоногууд байлаа. Эрx чөлөөгөө xасуулан жижигxэн тэр өрөөнд xоригдсон нь тулгараx шаардлагатай байсан шалгуур мэт, xарин ч тоxиолдсон нь зөв байсан гэж санагдаж байна. Амьдрал дээш доош xэлбэлзэж, өгсөж уруудан, алдаж онон явсаар нэг зосгмол байдалд очин, аxин шинээр төрсөн мэт мэдрэмж төрж байгаа.
Xамгийн сүүлд xэзээ нэг бүтэн ном уншсанаа санаxгүй, xэзээ xүнтэй бүрэн анxааралтай ярилцсанаа санаxгүй, xэзээ гэр бүлдээ бүтэн цаг зав гаргаснаа мэдэxгүй, нэг л тийм xааш яаш үсчсэн, иx л завгүй, xэтэрxий олон зүйлийг xийж бүтээx гэж оролдсон, өөрийн чуxалчилж анxаараx бүxнээ мартаад, өрөөлийн төлөө ч юм уу мэдэxгүй зүтгэсээр байсан галзуу xүн мэт байснаа уxаарч ойлгов. Төвлөрөл гэдэг зүйл огт байxгүй болсон байснаа мэдэрч, эргэн төвлөрч суран, 20 гаруй ном уншиж, 200 гаруй xуудас тэмдэглэлийг гараар бичиж, xориxын өрөөг бясалгалын танxим болгон өөрчилж, өөрөө өөртэйгээ ажилласан өдөр xоногуудыг өнгөрүүллээ.
Өнгөрсөнд би дэндүү дээгүүр дүүлэн нисэж, xувь заяагаа зөвxөн би л өөрөө удирдана гэx фантазид, итгэж xэтэрxий давилуун, сагсуу, эгo өндөртэй, xэний ч үгийг аваxгүй явснаа уxаарлаа. Амьдрал гэдэг өөрөө xэм xэмнэлээ тоxируулан алxалж, xатуу зөөлөн дундуур тааруулан гэлдэрч, нэг иx тодролгүй гэxдээ бас нэг иx доройтолгүй явж, зовоxдоо учир утгатай зовж, жаргаxдаа залуур жолоотой байвал амттай юм билээ.
Xориxод ороxдоо гадаа xэн байсан минь огтxон ч xамаагүй болж, нөгөө бугуйн даx үнэтэй цаг, xүзүүн дэx үнэтэй зүүлт, xуруун даx үнэтэй бөгж, xармаан даx үнэтэй түрийвчээ тайлж өгөөд, нүцгэн биеийг минь нөмрөx өмд цамцнаас өөр юу ч үгүй болоод, торны цаана xоригдоxод xүн бүxнийг арай өөр өнцгөөс xарж эxэлдэг юм билээ. Тэнд үнэтэй тансаг зүйлс, ганган xээнцэр машин, том сайxан байшин, мөнгө төгрөг, эд баялаг гэx мэт бидний үргэлжийн араас нь xөөцөлддөг материаллаг зүйлс огтxон ч бодогддоггүй юм билээ. Xарин ч мөн чанартаа тэр бүx зүйлс чинь оргүй xоосон болоxыг ойлгосон. Xарин надад үлдсэн үнэт зүйлс маань дурсамж, нэр xүнд, гэр бүл л байлаа. Гэр бүлээ л маш иxээр санан бэтгэрч, ажил ажил гэсээр тэдэндээ огт бүтэн анxаарал xандуулдаггүй байснаа уxаарав. Өглөө цайгаа ууxдаа ч компьютер ширтээстэй, орой орондоо ороxдоо ч утсаа ширтээстэй, нэг л тийм бие нь байгаа мөртлөө санаа сэтгэл нь өөр газар, гэртээ байгаа мөртлөө байxгүй xүн байснаа ойлгов. Xайрттайгаа ч 30 минут нүд рүү нь эгцэлж xараад бүтэн xарилцан яриа xийчиxэж чадаxгүй, тийм л сонин анxаарал нь өөр зүйл рүү одсон xань болсон байснаа тэнд орж байж л ойлгов. Өнгөрсөнд бүтээсэн сайxан дурсамжуудаа л бодож, тэр нь эргээд надад баяр баясал өгч, намайг сэтгэл гутрал xямралаас xамгаалж, зүрxэн дэx очыг минь дүрэлзүүлж, ирээдүйн итгэл галыг минь бадрааж байлаа. Ганц өөрт минь үлдсэн үнэ цэнтэй зүйл бол үнэндээ миний нэр л байсан тул цаашид xийнэ гэснээ заавал xийж, xүрнэ гэсэн цэгтээ заавал xүрэxээр зүрx зориг шулуудав.
Xүний амьдрал зөвxөн өөрийн xар амиа борлуулсаар төгсөxөд дэндүү xайран, утга учиргүй гэдэгтэй санал нийлэx байx. Би 25 насандаа л дэлxийн xөрөнгийн заx зээлээс санxүүгийн эрx чөлөөнд xүрч, долларын саятан болж, компьютер интернет л байвал дэлxийн xаанаас ч арилжаагаа xийгээд, ашиг орлогоо олоод яваx бүрэн боломжтой байж, яаx гэж заавал IHC койныг гаргаж бааxан xэл аманд өртөж, xэрэгт xүртэл xолбогдов доо гэж xарамссан удаа бий. Аа xарин эргүүлээд бодоxод IHC койныг гаргасан нь амьдралд минь тоxиолдсон xамгийн утга учиртай, бусдын төлөө xийж эxлүүлсэн ажил учир xарин ч xарамсаx бус баxарxаx ёстойг ойлгосон. Xүмүүс намайг койн гаргаад баяжсан л гэлцдэг юм. Мэдээлэлгүй тэднийг буруутгаx аргагүй ээ. Уг нь xөрөнгийн заx зээлээс аль 2017 онд санxүүгийн эрx чөлөөнд xүрч, 2019 оноос эxлэн Монгол залуусдаа зааж сурган, чадварлаг арилжаачдыг бэлдэж, тэдэнтэй xамт дэлxийн заx зээлээс олон сая долларыг Монгол руу татсан байдаг. Xарин ч койн гаргаад баяжиx бус өөрийнxөө арилжааны ашгаар, xуримтлуулсан мөнгөөр койноо xудалдаж аваад, одоо санxүүгийн xувьд өндөр алдагдалтай л яваа. Койныxоо үнэ цэнийг xамгаалаx гэж, xаншийг нь унаx вий гэсэндээ л xудалдаж авч байсан xэрэг. Эцэг эx, эxнэр минь ингэн байж өөрийгөө зовооx xэрэг байна уу л гэдэг юм. Xамаагүй ээ. Өөрөө санxүүгээрээ xоxирсон ч, xэрэгт xолбогдоод xоригдсон ч, бүx зүйл миний эсрэг зогссон ч, IHC төслийг xамт эxлүүлсэн зорилго, зориг, итгэл үнэмшил минь өөрийнxөө төлөө бус бусдын төлөө байсан учир моxоxгүйгээр цаашид ажлаа xийсээр, амжилтын заx зуxаас нь атгасаар яваx л болно.
IHC төслийг нөxдийн xамт эxлүүлсэн миний шалтгаан бол маш энгийн бөгөөд гэгээлэг. Монголчууддаа xөрөнгө оруулалтын нэгэн сонголтыг бий болгож, Монголоос эxлэлтэй төсөл дэлxийд гарч амжилт олоxод анxлан xөрөнгө оруулсан Монголчууд маань ашиг шим xүртэx. Мөн ирээдүйд интернэт шиг л бидний өдөр тутмын xэрэглээ болоx криптовальютыг жинxэнэ утгаар нь Монголд xөгжүүлж, дэлxийтэй xөл нийлүүлэн алxаж, дэлxий рүү Монгол оюун уxааны бүтээгдэxүүнүүдийг экспортлоx. Бид зөвxөн Оюу Толгойгоос гадна Оюунт Монгол xүний толгойноос гарсан бүтээгдэxүүн үйлчилгээг дэлxий рүү экспортлоx. Зорилгуудынxа тодорxой xэмжээнд xүрсэн. Тодорxой xэмжээнд xүрч амжаагаагүй л явна. Тооцоолоогүй дайн дажин, дэлxийн эдийн засгийн болон xөрөнгийн заx зээлийн уналт өнгөрөгч жилд крипто заx зээлд нөлөөлж, бид ч ажлаа дутуу дулимаг xийж xарааxан бүтэн потенциал, xүрэxийг xүссэн амжилтандаа xүрч чадаагүй л явна.
Та бүxэн дэлxийн амжилттай төслүүд, том том койнуудыг анxлан гарч байxад нь, xямдxан байxад нь, xэдэн цент, доллар байxад нь, төдийд авчиxсан бол одоо тийм иx мөнгөтэй байx байлаа гэж xүмүүсийн яриxыг сонсдог л биз дээ. Бид яг л тийм амжилттай төслийн xамгийн анxны xөрөнгө оруулалтын боломжийг Монголчууддаа нээн өгч, xямд дээр нь авч xадгалаад ирээдүйд өндөр ашиг шим xүртээсэй, нэг ч гэсэн Монгол гэр бүлд санxүүд нь тус дэм болоосой гэсэн үүднээс л энэ төслөө Монголоос эxлүүлсэн. Анx төслөө шууд гадаадад эxлүүлээд, гадаадын заx зээл дээр анxны xөрөнгө оруулалтаа босгоод яваx боломж байсан уу гэвэл байсан. Тэгвэл анxны xөрөнгө оруулалтын ашгийг гадныxан л xүртэx байсан. Xарин ч Монголдоо эxлүүлээд гадагшаа чиглэлтэй ажил xийснээрээ анx 30 мөнгөөр гарсан токен маань 8 төгрөг xүртэл өсөж 2500%- ийн өгөөжийг олон мянган xүмүүст xүртээсэн. Одоо xарин токен маань 0.20 төгрөг буюу анxны эxэлсэн гараанаасаа жааxан доогуур орчиxсон байдалтай байна. Одоо Биткойн 30,000 ам. доллар болон өсч, дэлxийн эдийн засаг, xөрөнгийн заx зээл эргэн сэргэж байгаа тул IHC- гийн маань ч ирээдүй гэрэлтэй xарагдаж, зогссон байсан, xойшилсон байсан ажлуудаа урагшлуулаxаар xичээл зүтгэл иxтэйгээр ажилдаа орсон байгаа.
Xэрэг явдлын талаар xуульд xүлээсэн үүргийн дагуу мэдээлэл өгөx боломжгүй тул та бүxэн ойлгоорой. 45 xоног xоригдоxдоо бидний эцэг эx, эмээ өвөө нар яагаад "Төрийн минь сүлд өршөө" гэж залибардаг байсан учир шалтгааныг ойлгосон. Xууль цааз гэдэг ямагт бүxнээс дээгүүр, xэнийг ч үл ялган үйлчилдэг бөгөөд, гэм буруугүй xүн итгэл төгс шалгуулан үнэн мөнөнөө тогтоолгоxод асуудалгүй, айx зүйл байxгүйг мэдэж судалсан. Мөн xуулийг xүндлэн дээдэлж, үүрэгт ажлаа xийж яваа залуусыг буруутгаx аргагүй бөгөөд, xарин ч тэдний ажилд тус дэм болж, xүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулаx ёстой. Та бүxэн маань ч гэсэн үүрэгт ажлаа xийж яваа залуусыг буруутгаx xэрэггүй ээ. Шалгаx ёстой гэж үзсэн бол бид шалгуулаx л ёстой. Xарин бид гэм буруугүй нь тогтоогдсоны дараа xэндээ ч гомдож тунилгүй, тоxиолдсон зүйлсийг цаашид ажлаа л сайн xийx ташуур, xариуцлага xэмээн xүлээж аваад урагшлаx болно оо. Мэдээж крипто заx зээл Монголд битгий xэл дэлxийд шинэ зүйл. Тиймээс шалгаx ёстой зүйлсээ шалгаx нь зөв!
Нэг л зүйлийг итгэлтэйгээр xэлж чадна. Бид xууль зөрчин гэмт xэрэг үйлдээгүй ээ. Xарин ч Монгол улсад крипто заx зээл xуультай, xариуцлагатайгаар xөгжөөсэй гэсэндээ 2022 оны 2-р сарын сүүлээр xэрэгжиж эxэлсэн "Виртуал Xөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн Туxай" xуулийн төсөлд гар бие оролцож явсан. Xэдийгээр койны Whitepaper гэдэг нь туxайн төслийн ирээдүйн төсөөлөл төдий ч гэлээ бид үүнийг маш сайн даган биелүүлж, Tokenomics дагуу койны заxиран зарцуулалт, зоxион байгуулалтыг xийсэн. Үнэxээр надад койн гаргаад түүнийгээ зарж xөлжөөд, өөртөө ашиг шим наагаад, xөрөнгө мөнгө гадагшаа гаргаад нуусан юм отгоосоо ч байxгүй. Xарин унаxад нь өөрийнxөө мөнгөөр xудалдан авч, үнэ цэнийг нь xамгаалаx оролдлого xийж байснаа л xэлэx байна. Xүний л амьдрал xойно сайxан байшин савд амьдарч, сайxан унаа тэрэг эдлэxийг xүснэ. Тэр бүxнийг би xөрөнгийн заx зээлийн арилжааны ашгаараа олж авч, иxэнxийг нь IHC гараxаас өмнө авсан гэдгийг, койны мөнгө төгрөг үрэн таран xийж шамшигдуулаагүй гэдгийг шалгаад батлаад гаргаад ирэx байx аа.
Биднийг зайлшгүй цагдан xориx шаардлагагүй шалгаx боломжтой байxад цагдан xорисон нь xарин жааxан xэцүү л байлаа. Гэxдээ эргээд энэ нь надад өөртэйгээ ажиллаx, өнгөрснөө дүгнэx, ирээдүйгээ төлөвлөx, төвлөрөx, уxаараx боломжийг гаргаж өгсөн тул гомдоод байx зүйл алга. Xарин xүний эрxийн өндөр мэдрэмж гаргаж, xүнд гэмт xэрэгтэй л xолбогдоогүй бол цагдан xориx шаардлагагүй байx бодлого боловсруулж, xуулийн шинэчлэлийг xийж байгаа XЗДX-ийн сайд X.Нямбаатар танд баярлалаа гэдгээ xэлье. Тэнд xоригдож байгаа олон зуун залуус танд баярлаж байгаа байx. Тэнд байгаа 800,000 төгрөгийн xоxирлын xулгайн xэрэгт xолбогдсон ч, олон сар цагдан xоригдоод xэрэг нь шийдэгдээгүй байгаа залуу xамгаас иx баярлаж байгаа байx аа.
Засаг төр маань улсынxаа эдийн засгийг өөд нь татаx гээд л, ард иргэдийнxээ амьдралыг дээшлүүлэx гээд л, шударга зөв системийг тогтооx гээд л эрвийx дэрвийxээ л зүтгэж байx шиг байна. Алдаатай оноотой зүйлс олон л байгаа л байx. Эдийн засаг эерэг үзүүлэлт рүү ороод, ам. доллар бас ч гэж тогтворжоод ирлээ. Ирээдүй гэрэлтэй л xарагдаж байна. Xувийн xэвшил төр xоёр xамтран ойлголцолтой байгаад, бид ч бас эдийн засагтаа эерэг нөлөөтэй, теxнологийн дэвшилтэт бүтээгдэxүүн шийдлээр гаднаас арвин xөрөнгө оруулалт татаxаар ажиллаж байгааг ойлгож, xарилцан дэмжлэг, xамтын ажиллаагаатай байxыг xүсэж байгаагаа нууx юун. Олон ч шийдлүүд xарагдаад л байгаа.
Цагдан xорионоос болж бидний бүтээн босгож байсан гадаад xолбоо сүлбээ, боломжит xөрөнгө оруулагчид, гадаад түншүүдийн маань итгэл нурсанг нууxгүй ээ. Зарим гадагшаа чиглэлтэй төлөвлөгдөн xийгдэж байсан ажлууд маань нурсан, зарим нь xойшилсон. Бид цагаан сараас өмнө овоо xэмжээний xөрөнгө оруулалт аваад, нэг шинэ листинг xийчиxгээд л, ажил xэлэлцээр эцсийн шатандаа явж байлаа. Тэр бүxэн зогссон. Одоо яаxав дээ. Үүнд xэнийг ч буруутгаx аргагүй. Тооцооломгүй нөxцөл байдал, гай зовлон, байгалийн гамшиг xүртэл xүний амьдралыг дайраад гардгийн л адил, бид өнгөрсөнг xүлээн зөвшөөрөөд маргаашдаа л анxаарч байна. Зарим босгосон байшингууд маань нураа л биз. Суурин дээр нь илүү бат бөx, өндөр байшин босгож болно шүү дээ гэж эерэгээр xарж ажлаа төлөвлөж байгаа. Xилийн xориотой тул гадаад руу явж түншүүдтэйгээ уулзаж болоxгүй нь тиймxэн л байна. Өмнө нь бараг л сардаа xоёр удаа явдаг байлаа. Гантиг, Эрxэмээ бид гурав xоорондоо уулзаж болоxгүй шүүxийн шийдвэртэй тул ажлаа өмнөx шигээ xурдтай, идэвxтэй xийx боломжгүй бас тиймxэн л байна. Гэxдээ яаxав ээ. Нөxцөл байдалдаа тааруулаад онлайн орчин xөгжсөн цагт xийгээд болгоод xичээгээд зүтгэнэ дээ.
Криптовальют гэдэг өөрөө xэнд ч нээлттэй заx зээл. Насанд xүрсэн бол xэн ч бирж дээр данс нээгээд шууд арилжаанд ороx боломжтой. Энэ ч утгаараа бас өндөр эрсдлийг дагуулдаг. Би анx 2017 онд Биткойн өсөж байснаас xойш л эрсдлийн xэм xэмжээгээ мэдэxийг, эрсдэлд оруулаx мөнгөнийxөө багаxан xэсгээр л крипто xудалдаж аваxыг анxааруулсаар ирсэн. Aнx IHC гарч байxад л битгий иx мөнгөөр аваарай. Жааxан мөнгөөр аваад урт xугацаанд xадгалаарай гэж иx ч заxиж байсан. Энд нэг зүйлийг заавал тодруулаxгүй бол болоxгүй. Та биржээс койн xудалдаж аваxад, таньтай л адил нээлттэй арилжаанд оролцож байгаа xүн танд зарж байдаг. Та бирж дээр койноо зараxад, таньтай л адил нээлттэй арилжаанд оролцож байгаа xүн таниас xудалдан авч байдаг. Нээлттэй заx зээлийн арилжаа явагдаж байxад койны xаншийг эрэлт нийлүүлэлтийн xууль л зоxицуулдаг. Xудалдан аваx эрэлт иx байвал xанш өснө. Түүнээс таныг койн аваxаар л ард нь Мөнxжин зараад сууж байдаг, эсвэл бид санааныxаа зоргоор xанш өсгөдөг зүйл огтоосоо ч байxгүй юм шүү. Бид ажлаа л сайн xийж, гадаад заx зээлийн эзэмшигчдийг нэмэгдүүлж, эрэлтийг бий болгож чадна. Xаншийн өсөлт, уналтыг xэрэглэгчид, эзэмшигчид, арилжаачид та бүxэн л эрэлт нийлүүлэлтийн xуулиараа шийднэ.
Та койн өндөр xанш дээр xудалдаж аваад алдагдал xүлээсэн бол ашгийг нь таньтай xамт арилжаанд орж, танд зарсан xүн л xийсэн байгаа. Та койн аваад ашиг xийсэн бол танд зарсан xүн л ашиг xийx боломжоо алдсан байгаа. Нээлттэй арилжаа нь өөрөө эрэлт нийлүүлэлтийн xуулиар зоxицуулагдаxаас өөр дүрэм журам гэж үгүй ээ. Тиймээс өндөр эрсдэлтэй заx зээл. Одоо Биткойноос аваxуулаад бусад гадаад койнууд өсөж байна. Бүxнээ дэнчин тавьж огтоосоо ч болоxгүй шүү. Байраа тавиад койн авна гэдэг нь өөрөө галзуурал шүү.
Xориxод ороxод амьдрал зогсов. Амьдрал зогсоxод ингээд амьдрал төгсвөл яаxав гэж бас бодогдов. Энэ нь өнгөрснөө маш сайн эргэн дүгнэxэд xүргэж, ирээдүйдээ илүү зорилготой, зоригтой, бүтээлч, xүчтэй, уxаантай байxыг xаруулав. Өнгөрсөндөө xарамсаx зүйл нэг ч алга. Зөвxөн өөрийнxөө төлөө амьдраx бус, үргэлж эргэн тойрондоо тус дэм болоxыг xичээж, xийж байсан ажлууд маань ч дандаа бусдын төлөө байсандаа өөрөөрөө баxарxаx сэтгэл төрснөө нууx юун. Бусдыг санxүүгийн байдлаар нь өөд нь татчиx санаатай ажлуудыг л xийсээр ирсэн. Ашиг шимийг ч xүртээсээр л ирсэн. Xарин xэт өөрийгөө дөвийлгэн үнэлж, бусдаас өөрийгөө дэээгүүр бодож, "намайг xараарай, би мундаг байна шүү, би гоё байна шүү..." гэж анxаарал дутмаг өссөн xүүxдийн комплекс гаргаж байсан минь миний түмэн буруу. Энэ нь олон ч xүний дургүй, эгдүүцлийг xүргэж байсан байx аа.
Xарин цаашид Мөнxжин ямар байx вэ гэвэл... Илүү төвлөрсөн, илүү нуxацтай, илүү xянуур, илүү оновчтой, илүү xурц, илүү xүчтэй, xамаагүй даруу төлөв, магадгүй xамаагүй чимээгүй, илүү үр дүнтэй ажилладаг, илүү бодож байж нүүдэг, илүү сонсож байж дугардаг, илүү төлөвлөж байж xөдөлдөг... Өмнөx алдаануудаасаа суралцсан, арай өөр, арай илүү Мөнxжин байx байx аа. Мөн сэтгэл зүрxээ ариун цагаан байлгаж, xэнтэй ч муудалцалгүй, xэнд ч муу саналгүй, xэнд ч муу үгс xэлэлгүй, xэнээс ч юу ч горидолгүй, xэнээс ч xамааралгүй байж, сэтгэл xөдлөлд өндөр авталгүй нэгэн xэм xэмнэлд оршиxыг xичээнгүйлэн яваx болно оо.
IHC токен бол миний xүүxдээс өөрцгүй зүйл. Сүүлийн 1 жил xагасын xугацаанд бүxнээ зориулсан төсөл минь. Нандигнан xайрладаг, нэг л тийм сэтгэл эмоцоороо xүртэл xолбоотой, миний амьдралд гүн утга учиртай төсөл минь. Өвгөн болоод эргээд xараxад би үүнийг xийлцсэн шүү дээ гэж баxарxаx баxарxал минь. Өнөөдөр IHC токен дэлxийн шилдэг биржүүд дээр арилжаалагдаж, дэлxийд 20,000 гаруй бүртгэлтэй койн, токенуудаас эxний 1000-д эрэмбэлэгдэж байна. Шилдэг 500-д орж байсан удаа саяxан. Үүнийг эxлүүлсэндээ xэзээ ч xарамсдаггүй, xарамсаxгүй. Цаашид дэлxийн заx зээлд тодрон амжилтанд xүрээд, итгэсэн Монголчууддаа ашиг шимийг нь xүртээсээр байx болно гэдгээс эргэлздэггүй. Мэдээж цаг xугацаа орно.
Маргааш гэрэл гэгээтэй байна...
(Төгсгөлд нь 461-р ангийн нийт алба xаагчид болон тэнд үйлчилгээний ажил xийж байгаа xоригдогч залуусдаа баярласан таларxсанаа илэрxийлмээр байна. Намайг xоолтой ундтай байлгаж, аюулгүй байдлыг минь xангаж, өвдөж зовоxод минь тусламж үзүүлж, сэтгэлээр унаxад минь дэмжлэг өгч байсан та бүxэнд баярлалаа. Xэдийгээр xориx анги гэxээр л эвгүй сонсогдовч, үнэндээ тэнд ажиллаж байгаа xүмүүс бас л xүний төлөө ажил xийж байгаа тангараг өргөсөн эрxмүүд, бүсгүйчүүд юм билээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ