Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Сөүл хотноо боллоо

Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Мишээл экспо” ХХК, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Дунгдэмүнг дүүргийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д” үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-15-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 4 дүгээр сарын 7-нд болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сөүл хотын Дунгдэмүнг дүүргийн Засаг дарга И Пир Хён, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, “Иргэдийн хүч нам”-ын дарга Ким Гён Жин болон албаны бусад хүн оролцлоо. Хүндэт зочид Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээс гадна бүтээгдэхүүний чанар, стандарт, загвар дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг арга хэмжээний үеэр онцолжээ.

Үзэсгэлэнд 20 гаруй аж ахуй нэгж байгууллагын 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг

-  Ноос, ноолууран бүтээгдэхүүн, 

-  Арьс, ширэн бүтээгдэхүүн,

-  Монгол үндэсний хувцас, 

-  Бэлэг, дурсгал, 

-  Хүнсний бүтээгдэхүүн хэмээн төрөлжүүлэн дэлгэжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ