ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Байгаль орчноо хамгаалж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо чухал.
Түймрээс урьдчилан сэргийлэх шороон зурвас татах
Түймэр унтраах багаж хэрэгслийг бэлтгэх
Галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглоогүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх
Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг сануулж байна.
Та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлээрэй.