ХАЙРГА, ДАЙРГА ОЛБОРЛОЛТОД НЭРВЭГДСЭН ХЭРЛЭН ГОЛ
Хэрлэн голын сав газрын хамгаалалтын бүсэд багтах 5 га газрыг 2016 онд тусгай хамгаалалтаас гаргаж хайрга, дайрга олборлож эхэлжээ. Голын хайрга барилгын стандартад нийцэхгүй, уулын дайрга ашиглах ёстой байдаг. Учир нь зам, барилгад 1200-аас дээш марктай хайрга ашиглана гэсэн стандарт бий. Харин голын хайрганы хатуулаг чанар нь 450 марктай буюу илүү зөөлхөн юм.
Гэвч Хэнтий аймгийн барилгын материалын хангалтыг Хэрлэн голын сав газраас хангаж, Хэрлэн голын эко системийг сүйтгэсээр өнөөдрийг хүрч байна. Мөн нөгөө талдаа чанарын шаардлага хангаагүй стандарттай барилгууд Чингис хотод баригдсаар байгааг анхаарах хэрэгтэй юм.