Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 03 дугаар сарын 30-ны өдөр тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл сурталчилгаа, зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн үзлэг оношлогоо болон нийт эмч нартаа талархал илэрхийлэх, олон нийтэд таниулан сурталчлах “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд төвийн дотоод болон гадаад үйл ажиллагаанд тусгагдсан олон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Эмч нараа угтах үйлчилгээ”-г нэвтрүүлсэн юм.
ГССҮТ-ийн эмч нартаа хүндэтгэл үзүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд төвийн бүх тасаг, албадууд тодорхой хуваарийн дагуу оролцож өглөө бүр шинэ содон сюрприз, чин сэтгэлийн талархал, мэндчилгээгээр нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ угтаж байна.