Эмч М.Цэвэлмаа цахим хуудсандаа: Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна..
Нэг өвчтөн маань 2цаг 30минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөрлүү цохиж зодож сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ.
Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо!
Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна..
Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна... гэжээ.