"АТГА ЧУЛУУ, СӨӨМ ГАЗАР" НЭВТРҮҮЛГИЙН БАГИЙГ "ХИЛИЙН ТӨЛӨӨ" ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАВ

Хил хамгаалах байгууллага, "Check Media agency "-ийн хамтарсан бүтээл "Атга чулуу, сөөм газар" төслийн хаалтын үйл ажиллагаа 2023.03.10-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт амжилттай болж өнгөрлөө.

Тус төслийн уран бүтээлийн баг болох ерөнхий продюсер, Check media агентлагийн гүйцэтгэх захирал Т.Цолмонсайхан, зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, эвлүүлгийн найруулагч А.Баяндэлгэр, ивээн тэтгэгч "New terravox" ХХК-"ийн ерөнхий захирал Г.Түмэн-Ерөөлт нар Хил хамгаалах байгууллагын "Хилийн төлөө" хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа.

Шагналыг Хил хамгаалах байгууллагын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин гардуулж өгсөн юм. 

No description available.

No description available.

No description available.

 

Харин "Check media agency"-ийн зүгээс Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан 9,999,999 төгрөгийн контент, нэвтрүүлэг хийлгэх, мөн Хилийн цэргийн 0165 дугаар ангид түүхт 90 жилийн ойн сүлд дуу, клип бүтээлгэх 30,000,000 төгрөгийн эрхийн бичгийг гардуулав.  

"Атга чулуу, сөөм газар" нэвтрүүлгийг check.mn сайтын фэйсбүүк хуудас болон Малчин телевизээр 03 сарын 10-наас 03 сарын 18 хооронд өдөр бүр 22:00 цагаас хүлээн авч үзээрэй. 

No description available.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ