ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ УХААНГҮЙ ИРСЭН ГЭХ 3 НАСТАЙ ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДЛЫН ТАЛААР ГССҮТ-ӨӨС ТОДРУУЛЖ БАЙНА…
ГССҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.ГАНТУЯА:
- Манай төвд 2023 оны 3 дугаар сарын 08-ны 09 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж ирсэн. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж, өнөөдөр 2 дахь өдрөө эмчилж байна.
- Өнөөдөр Эх нялхсын эмнэлэгтэй хамтарч дахин нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийлээ. Бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байна. Биеийн байдал маш хүнд, эмнэлгээс шаардагдах бүх тусламжийг нь үзүүлсээр байна. Цаашдын тавиланг нь тодорхойлж хэлэхгүй боломжгүй байна
- Сүүлийн үед бага насны хүүхдүүд бусдад зодуулж, бэртэж гэмтэх, өндрөөс унах тохиолдол нэмэгдсээр байна. Тиймээс эцэг эхчүүд анхааралтай, сонор сэрэмжтэй байж, хөршийн холбоогоо сайжруулахыг анхааруулж байна.