МОНГОЛ УЛСАД ИРЖ БАЙСАН БНСУ-ЫН ФИТНЕСИЙН ТАМИРЧИН ХВАН ЧУЛ СОНЫ ЭХНЭРЭЭ ЗОДОЖ БУЙ БИЧЛЭГ СОШИАЛД ЦАЦАГДЖЭЭ
Өнгөрсөн оны 4-р сард Монгол Улсад ирж байсан БНСУ-ын фитнесийн тамирчин Хван Чул Соны эхнэрээ зодож буй бичлэг цахим орчинд тархжээ. 3-р сарын 8 буюу эмэгтэйчүүдийн баяраар цацагдсан энэ бичлэг дээр Хван Чул Сон гал тогооны өрөөндөө сууж байгаа эхнэрээ толгой руу нь хэд хэдэн удаа хүчтэй цохиж, үснээс нь зулгааж байгаа нь гарч байгаа юм. Бичлэгийн араас эхнэр нь өөрийн инстаграм хуудастаа хөхөрсөн нүүрний зургаа оруулсан нь улам шуугиан дэгдээв.
Харин удалгүй түүний эхнэр өөрийн инстаграм хуудастаа бичлэгийн талаар тайлбар хийсэн байна. Ингэхдээ “Энэ бичлэгийг бидний дунд яс хаясан хүмүүсийг олох зорилготой хийсэн. Жинхэнээсээ болсон үйл явдал биш. Бид хоёрын амьдрал сайхан байгаа” гэжээ. Гэхдээ БНСУ-ын зарим хэвлэлүүд тухайн бичлэг нь Хван Чул Соны эхнэр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Хван Чул Соны эхнэр Жи Ё-на өмнө нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тухай хэвлэлүүд бичиж байсан. Мөн одоогийн үйл явдал дээр хэвлэлүүд эхнэр нь айсандаа тавилттай жүжиг гэж худлаа хэлсэн байж болзошгүй хэмээн ярьж байгаа юм.
Хван Чул Сон эхнэр түүнтэй ижилхэн фитнесийн тамирчин. 2020 онд хосууд гэрлэж хоёр хүүхэдтэй болсон билээ.