ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ "ЭКО АРИУН БАЙГУУЛАМЖ БА ЖОРЛОН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
"Монголд зочлох жил 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд жуулчдын зам дагуу байрлах отоглох цэг ба стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, бодлого зохицуулалтын газраас зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, ЗТХЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Ногоон зээл олгож буй Хасбанкны төлөөлөл, ХААИС-ны профессор Т.Оюунчимэг болон 47-н байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Мэдээлэл, илтгэл тавьсан оролцогчдын онцлох хэсгүүдээс дурдвал:
Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон ба хотын хэмжээнд 244900 нүхэн жорлон тоологдсон байна.
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн;
Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарсан;
"WELCOME TO MONGOLIA" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НҮХЭН ЖОРЛОНГООС ТАТГАЛЗАХ ЭКО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ ГАРГАХ БАЙГУУЛАХ БОАЖ-ЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРСАН.
Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дараах асуудалд ДЭМЖЛЭГ үзүүлнэ гэв.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хувийн аж ахуйн нэгж ариун цэврийн боловсон байгууламжийг байгуулах тохиолдолд газар олголтыг шууд хийж өгнө;
Аялал жуулчлалын тухай хуульд Боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгоно;
Ногоон зээлийн санхүүжилтээр дэмжинэ;
Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй 55 тэрбумын зээлд тэргүүн зэрэгт хамааруулна гэв.
Мөн Аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болохгүй бол ажиллуулахгүй байхаар 2022 оны 04 сард шийдвэрлэж 2023 оны 4 сард хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг ЦУЦАЛНА гэв.
Уг хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй зарласан болно.
Уг хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй зарласан болно.