Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Хөвсгөл аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь Хөвсгөл аймагт хүчтэй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.
Энэ удаагийн сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.