ДАРААХ ЭД ЗҮЙЛСИЙН ХОХИРОГЧИД ТОГТООГДООГҮЙ БАЙНА
ДАРААХ ЭД ЗҮЙЛСИЙН ХОХИРОГЧИД ТОГТООГДООГҮЙ БАЙНА
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах иргэн “М”-ийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шалган, сэжигтэй этгээдийг тогтоон шалгалтын ажиллагаа хийж байна.
Шалгалтын явцад уг этгээдээс Sony Bravia загварын 43 инч, MI загварын 55 инч, Samsumg загварын 43 инчийн нийт 3 ширхэг зурагт, Hitachi брэндийн 1 ширхэг хөргөгч, Мedia брэндийн хоол халаагч 1 ширхэг, LG брэндийн тоос сорогч 1 ширхэг, 7 ширхэг мөнгөн аяга /дунд гарын-4, бага гарын 3/ эд зүйлсийг хураан авсан бөгөөд дараах эд зүйлсийн хохирогч тогтоогдоогүй байна.
Иймд эдгээр эд зүйлсийг хулгайд алдсан иргэд Хан-уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 8810-3211 дугаарт холбогдоно уу.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ