Дуучин Нара цахим хуудсандаа: Би ахиж амьдралын марафонд үхтэлээ гүйхгүй.
Олон зөгийтэй болох гэж улайран ажиллахгүй. Одоо ердөө л хөнгөн амьдарч амарна.
Жирэмсэн байхаасаа хойш юм юм амжуулах гэж маш их ядарч маш их сэтгэл гутрал, дайралтад орж.
Байшин сав газрын дайралтаас эхлээд Билгүүн чинь чамайг орхиод явна даа!!! Наадах чинь бүтэхгүй ээ!!! гэх олон нийтийн нөлөөнд хүн өөрийн мэдэлгүй автсан байдаг юм байна. Төрсний дараах солиорол ч их байж.
Амиа хорлох тухай ч бодогдож хаана өр ширтэй билээ гэдгээ ч тооцов. Бунжааг минь Батцацрал хангалуун аваад өсгөх байх. Бага хүүг минь хэн тэжээх билээ гэж өрөвдөж есөн шидийн юм бодож байсандаа үр хүүхдүүдээсээ уучлалт гуйлаа.
Өчүүхэн зүйлд ч дэлбэрэхэд бэлэн болж, солиоролд орсон байхад Билгүүн маань намайг ойлгож , дэргэд минь үлдсэнд маш их баярлаж байна. "Энэ сайхан залууд хайрлуулж байдаг би азтай эмэгтэй юм байна" гэжээ.