Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэг тамирчидтай өрсөлдөнө

Ой тогтоолтын Олон улсын Их мастер, Гиннесийн дээд амжилтын эзэн, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болжээ.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд орон орны шилдгүүдтэй өрсөлдөж, хүний санаанд оромгүй тархины гайхамшгийг харуулсан хүнд даалгавруудыг гүйцэтгэдэг байна. 

Дашрамд дурдахад, 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын Олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалт байгуулж байсан юм. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ