ГАЛ ТҮЙМРИЙН УТААЖИЛТЫН БҮСЭЭС 28 ХҮНИЙГ ГАРГАЖ, 2,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛАВ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2%-аар буурсан үзүүлэлттэй байна.