БАРАА, МАТЕРИАЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ИЛГЭЭЛЭЭ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу БНТУ руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ.
Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.