МОНГОЛЫН БАГ "ГАЗИАНТЕП" ХОТЫН НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДЛАА
БНТУ-ын ард түмэнд туслахаар зорьсон Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид "Газиантеп" хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу монголын цагаар 15.50 цагт амжилттай газардлаа. Үүрэг гүйцэтгэх гамшгийн голомт болох Хассан хот руу автобусаар 200 км хөдөлгөөн үйлдэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг тээвэрлэж байна. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантеп хотод газардаад байгаа аж.