Инверс гэж юу вэ?
Инверс гэж юу вэ?
1. Салхи багатай үед газрын гадарга хөрж, дээшлэх тусам агаарын температур нэмэгдэх үйл явцыг ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС гэж нэрлэнэ.
Өөрөөр хэлбэл агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог. Үүний улмаас агаар дээшээ сарних, СЭЛГЭГДЭХ БОЛОМЖГҮЙ болсноор доошоо хуран сууж, олон эх үүсвэрээс гарч буй УТАА ТУНАРЧ ТОГТОНО.
2. Инверс нь уулархаг бүсийн хонхор газарт илүү зузаан тогтдог учир Улаанбаатар хотод инверсийн эрчим хүчтэй явагддаг.
Температурын инверсийн эрчим хүчтэй, инверс зузаан байх тусам агаар бохирдуулагч бодисуудын хөдөлгөөн тушигдаж, инверсийн давхаргад хуримтлагдсанаар агаарын бохирдол энгийн нүдээр харагдахуйц ихэсдэг.
Ялангуяа өглөө, оройдоо инверсийн эрчим ихэсдэг тул агаарын бохирдол ч нэмэгддэг.
3. Инверстэй давхцаж буй агаарын бохирдлын бусад шалтгаан:
Инверсийн эрчим ихэсдэг өглөө, оройн цагаар гэр хорооллын галлагаа ихэсдэг.
Мөн ажилдаа ирэх, гэртээ харих иргэдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өглөө, оройдоо ихэсдэг.
Иймд иргэд та бүхэн инверсийн эрчим ихэсдэг өглөө оройн цагаар маск зүүж эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ