Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхдийн амь нас хохирсон байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан, 20 орчим хувь нь хүүхэд эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА