ЗАЙСАНГИЙН УУГУУЛ 74 ИРГЭН ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
ЗАЙСАНГИЙН УУГУУЛ 74 ИРГЭН ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
✅Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуулиудыг тус тус үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан нийт 74 иргэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дугаар тоот саналын дагуу “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, өнөөдөр газрын гэрчилгээг дээрх иргэдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Эргэн сануулахад,
✅Хан-Уул дүүргийн 4,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимд олон жил амьдарсан уугуул иргэдийн газрын маргаантай асуудлаар тус хорооны нэр бүхий иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хандаж, олон жил эцэслэгдэж чадаагүй энэхүү газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтэс болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, нийт 172 иргэний мэдээлэл лавлагааг шүүж, үүнээс 74 иргэний бүртгэл, мэдээлэл үнэн бодитой болохыг холбогдох бичиг баримтаар нотлон эдгээр иргэдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.
✅Тэгвэл дээрх нэр бүхий 74 иргэнээс өмнө 13 иргэнд гэрчилгээг нь гардуулсан бол өнөөдөр үлдээд байсан 61 иргэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ газар ашиглах гэрчилгээг гардууллаа.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ