2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн Осоржамаагийн биед нь халдсан болохыг тогтоожээ. Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулсан байна. Иргэн Осоржамаагийн хувьд чулуугаар цохиулсны улмаас хамар хугарсан, биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.