Эрүүл мэндийн яамны албан хаагчдад 'жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө'-г танилцууллаа
Салбар дундын стратеги төлөвлөгөө танилцуулах арга хэмжээ өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд эрүүл мэндийн яам манлайлж ажиллахаа илэрхийлсэн юм. Стратеги төлөвлөгөөний “Охид, хөвгүүд, эмэгтэй эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ”, “Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 1, 2, 5 дугаар зорилтын 22 арга хэмжээг Эрүүл мэндийн яам хариуцаж хэрэгжүүлэхээр тусгагдсан байна. Салбар дундын стратеги төлөвлөгөөг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар танилцуулсан бөгөөд арга хэмжээнд яамны 30 гаран албан хаагчид оролцлоо. Ташрамд дурдахад тус яам салбарт баримтлах жендэрийн бодлогоо 2021 онд баталсан бөгөөд бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд 11 жендэрийн мэргэжилтнийг жендэрийн дүн шинжилгээ хийх аргазүйд сургаж, бэлтгээд байгаа юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ