ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 107000 ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БЭЛТГЭН НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НӨӨЦЛӨӨД БАЙНА.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт болон шахмал түлшний борлуулалтын цэгт биечлэн очиж ажиллалаа.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн хувьд, нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022.09.20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 107 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 218 мянган тонн байна.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалт болон борлуулалтын цэгийн хувьд, 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 450 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалт эхлүүлээд байна. Харин үлдсэн 200 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулах юм байна.
Наймдугаар сарын 01-нээс үйл ажиллагаа эхлүүлсэн “Тавантолгой түлш”ХХК-ийн хувьд ирэх 11 дүгээр сарын 01-нээс бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна нэг цагт 480 шуудай шахмал түлш савлах хүчин чадал бүхий савлагааны бүрэн автомат машин ашиглалтад оруулахаар угсралт, туршилтын ажлаа эрчимжүүлээд байна.
Мидлинг тээвэрлэх баруун, зүүн үйлдвэрийн төмөр замыг ашиглалтанд оруулсан.
107000 тн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн.
218000 тн мидлинг нөөцөлсөн.
БНХАУ-аас 3 хатаагчийг авчирч суурилуулж эхэлсэн.
БНСУ-аас 3-н хэв шахмалын техникийг авчирч суурилуулж эхэлсэн.
Барьцалдуулагч хэд хэдэн туршилтыг хийсэн бөгөөд хүхэр 2 дахин, чийг хэмжээ 2,8 орчим хувь хүртэл буусан.
Зүүн үйлдвэрт хэд хэдэн шугамыг шинээр ашиглалтанд оруулахаар бэлдэж барилга байгууламжийг барьсан
Зүүн үйлдвэрийн үйл ажиллагааг 08 сарын 01-нээс эхлүүлсэн бол 11 сарын 01 гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллана гээд
Таван толгой түлш ХХК -ийн хамт олон сайн ажиллаж байна.