"ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ" ТАЙЛАН МЭДЭЭЛЛИЙН ТОЙМЫГ ХҮРГЭЖ БАЙНА
ОЙ МОДНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ӨДӨР ТОХИОЛОО
Эх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ариун үйлсэд өөрсдийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ойчид та бүхэнд Ой модны салбарын ажилчдын өдрийн баярын мэнд хүргэе.
ӨНӨӨДӨР "ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДРӨӨР СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ НИЙТ 5 КМ ГАЗРЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийн хүрээнд өнөөдөр нийслэлийн БЗД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн рашаан, Сэлбэ голын эрэг дагуух нийт 5км газрын ойр орчмын хогийг цэвэрлэв.
ОДООГИЙН БАЙДЛААР 107 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БЭЛТГЭН НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НӨӨЦЛӨӨД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт болон шахмал түлшний борлуулалтын цэгт биечлэн очиж ажиллав.
БОГДХАН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Н.БЯМБАДОРЖ "БОГДХАН УУЛ"-ЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
Хүрхрээ, Хүрэл Тогоот, Чулуут, Бумбат, Шажинхурах, Шаварт ширдэгт, Өгөөмөр, Зүүндэлгэр, Хотгойд, Баруун дэлгэр, Манзушир, Түргэн зэрэг амуудад газар дээр нь ажиллах үеэр Богдхан уулын хилийн цэсийн давхцалыг цэгцлэх, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсэд тавих хараа хяналтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн багана, зурвас, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах талаар үүрэг чиглэл өгөв.
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН А/282 ДУГААР ТУШААЛААР "ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.
2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДӨР ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн протоколын 35 жилийн ой” тохиож байгаа ба Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас энэхүү олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт амжилтыг үнэлж, онцлон тэмдэглэхийн сацуу “Дэлхий дээрх амьдралыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа (Global cooperation protecting life on earth)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн . Тус сэдвийн хүрээнд Монреалийн протоколын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нь өргөн хүрээтэй төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, дэлхий дээрх амьдралыг ирээдүй хойч үедээ хамгаалж үлдэхийн тулд хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлжээ. Уг өдрийн хүрээнд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас мэдээлэл хийж, озоны давхаргыг хамгаалах чиглэлээр олон улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилт, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Г.ЭНХМӨНХ, ОЙ, УС, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.БАТЗАЯА НАР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны "Нэг цэг" иргэдэд үйлчлэх мэдээллийн төвд Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нар ажиллаж, иргэд, аж ахуй нэгжүүд холбогдох асуудлын хүрээнд биечлэн ирж мэдээлэл өгч ажиллахаас гадна БОАЖЯ-ны төлбөргүй тусгай дугаар 117, "Нэг цэг"-ийн лавлах 51-261966 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгч ажиллав.
"МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ" 21-Н САВ ГАЗРЫН ЗАХИРГААД 1,185.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖ, 17,349 ХҮН НЭГДЭН АЖИЛЛАЛАА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор усны сан бүхий газрын, хамгаалалтын бүс, түүний орчмын газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгав. Уг ажлын хүрээнд 6,873.6 га талбайг хамруулан 798 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, сайн дурын иргэд, залуучуудыг оролцуулан нийт 1,185.3 тн хог хаягдлыг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээг 17,349 хүн, 350 орчим машин, техник хэрэгсэл ашигласан бөгөөд хуванцар, архи, ундааны шил сав, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм ихэнх хувийг эзэлж байна.
"ГАЗРЫН ДООРХ УСЫГ ЗОРИУДААР АРВИЖУУЛАХ НЬ" МАР ЗАГВАР ТӨСӨЛ ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗАРТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Газрын доорх усны түвшинг нэмэгдүүлэх зорилготой МАР төсөл Багануур дүүргийн Нарийн голын талбайд хэрэгжиж, хүлээн авах ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАГАН ОЙ БҮХИЙ ОЙН САНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумдын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
L3787/3788-MON: ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ДОЛООДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Удирдах хорооны долоодугаар хурал БОАЖЯ-нд цахимаар болж, хурлыг БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдах хорооны дарга Э.Баттулга удирдан явуулав.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “НЭГ ЦЭГ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН 117 ДУГААРЫН УТСААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн С.Энхмөрөн нар өглөө 09 цагаас эхлэн иргэдтэй биечлэн уулзаж, БОАЖЯ-ны 117 дугаарын утсанд холбогдох салбарын асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “НЭГ ЦЭГ”-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН 117 ДУГААРЫН УТСААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн С.Энхмөрөн нар өглөө 09 цагаас эхлэн иргэдтэй биечлэн уулзаж, БОАЖЯ-ны 117 дугаарын утсанд холбогдох салбарын асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА НАРЫН 4 ДҮГЭЭР ФОРУМД БОАЖ-ЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ПАНЕЛИСТААР ОРОЛЦОВ
Энэ удаагийн форум “Ази, Номхон далайн бүс нутагт Өмнөд-Өмнөд болон гурвалсан хамтын ажиллагаагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдаж байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЯНАН БАТЛАХ ЯВЦЫГ БҮРЭН ЦАХИМ БОЛГОЛОО
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авах, хянах, батлах үйл ажиллагааг цахим системд бүрэн шилжүүллээ, Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс тус яаманд жил бүр ирүүлдэг 650 орчим байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянан баталгаажуулах үйл явцыг цахим болгосноор төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай болгохоос гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран явцын хяналт тавих боломж бүрдэж байна.
“ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХӨГЖЛИЙН ЭКСПО 2022” ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Өмнөд-Өмнөдийн хөгжлийн экспо 2022”-д оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Армида Салсиа Алисжабанатай уулзлаа.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МОНГОЛ" чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу "Байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтан, албан хаагчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх" ажлын хүрээнд ажлын шаардлагаар уртасгасан цагаар ажиллах албан хаагчдын хүүхдүүд ээж, аавыгаа хүлээхдээ тохитой орчинд гэрийн даалгавраа хийх, амрах нөхцөлийг яамны "ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ"-өөс санаачлан, дотоод нөөцөө ашиглан тохижууллаа.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРААС ХОЛБОГДОХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАВ
БОАЖЯ-нд ирж буй өргөдөл гомдлын 80 гаруй хувь нь газар ашиглахтай холбоотой байдаг бөгөөд Тусгай хамгаалалттай бүс нутгийн тухай хуулийн хүрээнд мэргэжилтнүүд асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Энэ хүрээнд БОАЖЯ-ны "Нэг цэг"-т Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас холбогдох асуудлын хүрээнд иргэдэд нээлттэй мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан юм. Тухайн өдөр тус газрын ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, шинжээч М.Мөнхзаяа, мэргэжилтэн С. Цогт нар мэдээлэл зааварчилгаа өгч ажиллав.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ “ДЭЛХИЙН ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХӨГЖЛИЙН ЭКСПО-2022” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Өмнөд-Өмнөдийн хөгжлийн экспо-2022” арга хэмжээнд оролцож байна. Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн газрын дарга Нам Сангминтай уулзаж, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын хяналт, мониторингийн системийг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг сэдвээр ярилцаж санал солилцлоо.
УХААЛАГ ТӨЛБӨРИЙН ШИЙДЛИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт нэвтрэх тасалбарын цэг дээр Гэрэгэ системс компанийн кассын систем бүхий төлбөрийн шийдэл, ухаалаг пос төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж эхлэлээ. Энэхүү пос төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр тус байгалийн цогцолбор газарт нэвтрэгч, амрагч та бүхэнд НӨАТ-ын баримт хэвлэж олгохоос гадна бүх банкны картыг ашиглах боломж бүрдэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛГА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх нарын албаны төлөөлөл өнөөдөр уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцууллаа.
“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” АЯН ОРОН ДАЯАР ӨРНӨВ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажил 21 аймагт өрнөлөө.
21 АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ТАЙЛАН ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
УС АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ ААНБ-дад хаягдал усыг урьдчилан цэвэрлэх жижиг оврын байгууламж барьж цэвэрлэн Ариутгах татуургад нийлүүлэх усны MNS6561:2015 стандартад нийцүүлэн төвлөрсөн бохирт нийлүүлж ажиллахыг үүрэг болгов.
ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР ОРЧМЫН ГАЗРЫН 1,3 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших улсын тусгай хамгаалалтай газар нутаг Хүйсийн Найман нуур орчмоос 0,8 тонн хог, Ногоон нуур орчмын газраас 0,5 тонн хог хаягдлыг цэвэрлэн ажиллав.
ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Хөх Сэрхийн нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой, Чигэртэйн голын ай савын байгалийн цогцолборт газрыг хамгаалалтад авсны 10 жилийн ойн хүрээнд хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад чиглэсэн зөвлөмж гаргах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАВ
Хадлан тэжээл бэлтгэх гэрээг иргэдтэй байгуулж байгаатай холбогдуулан тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Тусгай хамгаалалттай бүс нутагт байнгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
ТАРИМАЛ ОЙН АЖИГЛАЛТЫН ЦАМХАГ ОРЧМЫН ХОГ ХАЯГДЛЫГ ТҮҮЖ ЦЭВЭРЛЭВ
ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
САВ ГАЗРЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 225 ГА ТАЛБАЙН 34.5 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ
Цэвэрлэгээнд 43 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 873 хүн, 29 машин техникээр нийт 225 га талбайн 34.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Мөн Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14 бие засах газрыг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Сум дундын ойн анги, тохижилт үйлчилгээний алба, Байгаль орчны хэсгийн алба хаагчидтай хамтран аруитгал хийн дарж буллаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ОНЦЛОХ АЖИЛ
Хараа голын дагуух хог хаягдлын цэвэрлэгээнд Дархан-Уул аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Лидер сурагч академи, 4, 18-р сургууль, ОИЦогцолбор сургууль, Дархан скаутын холбооны төлөөллүүд болох 200 гаруй сурагчид хог цэвэрлэгээ ажилд оролцсон. Хараа голын ай сав, голын эрэг дагуух 2,5 га газарт үүссэн хур хог хаягдлын 2 цэг, зориулалт бус газарт үүссэн 20 тн хог хаягдлыг цэвэрлэж цэвэр орчин бүрдүүллээ.
ХАРАА ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
Хараа голын эрэг Эрдэнэтийн гүүрний орчимд үүсээд байсан хур хог хаягдлын 2 цэгийг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн 34 ажилтантай хамтарч 30 тн хог хаягдлыг цэвэрлэв.
МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ
Баян-Өлгий аймгийн Булган суманд авч хэрэгжүүлэн сумын Засаг даргын Тамгын газар, хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан албан хаагчид болон тус суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ААНүүд хамтран сумын төвийн орчны хог хаягдал, Булган гол, түүний ай сав газрын 80 га талбайг 80 хүн цэвэрлэж 10 тонн хог хаягдал түүв.
ОРХОН АЙМГИЙН БОАЖГ, СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ОНЦЛОХ АЖИЛ ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 13 БАЙРШЛЫН НИЙТ 50 ГА ТАЛБАЙН 130 ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ
Нийт хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан ба нийлэг уут, хуванцар сав, шилний хог хаягдлууд зонхилж байна. Цэвэрлэгээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагууд, Хот тохижуулах газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг 11 байгууллагын 92 хүн хамтран ажиллалаа.