Э.Батболд: 8%-ийн зээл авсан иргэд зээлээ бүрэн төлөөд дараагийн байрандаа 6%-ийн зээл авах боломж бий

Иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй ипотекийн зээлийг 6% болгох талаар БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э.Батболдоос тодруулга авлаа.

Одоогийн ипотекийн зээлтэй холбоотойгоор ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 4,9 их наяд төгрөгийг 100 000 гаруй зээлдэгчдэд 8%-ийн хүүтэй олгосон. Зээл авсан ихэнх иргэдийг судлаад үзэхэд 2 сая төгрөгнөөс дээш орлоготой, сарын дундаж төлөлт 680 000 төгрөгнөөс дээш эргэн төлөлт төлж байгаа иргэд байгаа юм.

Үүнээс харахад 1 сая 300 мянгаас доош орлоготой зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй байна. Учир нь сарын эргэн төлөлт нь эдгээр иргэдийн хувьд цалингийнх нь 50%-аас дээш болж байгаа учираас ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй нь судалгаагаар гарсан.

Ажлын хэсгийнхэн ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн боломжтой нөхцлийг судлаад үзэхэд 1 жилийн 6%-ийн хүүтэй зээл олгох боломжтой гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч 8%-ийн зээл авсан иргэд 6%-ийн зээлийн нөхцлөөр хүүг бууруулах талаар асуулт их ирүүлж байна. Хэрэв улсын төсөвт суулгавал 380 тэр бум төгрөг одоогийн 8%-ийн зээл авсан иргэддээ 6% болгоход шаардлагатай байгаа учраас энэ коронавирусын үед улсын төсөвт оруулах боломжгүй юм.

Дээрээс нь 8%-ийн зээл авсан иргэддээ энэ их санхүүжилтыг гаргаж байснаас зорилтот бүлгийн иргэддээ 6%-ийн зээл авах боломжийг бүрдүүлж илүү олон иргэдийг хамруулах зорилготой байна.

Өмнөх 8%-ийн зээл авсан иргэд зээлээ бүрэн төлөөд дараагийн байрандаа 6%-ийн зээл авах боломж бий гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ