'БИ СУВИЛАГЧ' ТӨСӨЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ 3 СУВИЛАГЧ ШАЛГАРЛАА
 Дорнод аймгийн “Эрүүл мэндийн тоголцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2022 оны А/222 захирамжаар  сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 70.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар улсдаа анхдагч болж зохион байгуулагдсан  төсөлт уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс удирдамжид заагдсан материал бүрдүүлэлтийн дагуу 18 сувилагчийн материал эхний шатанд тэнцэж, 2 дугаар шатны шалгаруулалт болох онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцсэн. Оролцогчид гуравдугаар  шатны шалгаруулалт болох  “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр 2 сарын хугацаанд  өрсөлдөж  2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр тайлангаа хамгааллаа. Энэхүү шатанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль, “Монголын Сувилагчийн Нийгэмлэг”, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, ахмад сувилагчдын төлөөллөөс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж шалгаруулалтыг зохион байгууллаа. Гуравдугаар шатанд тэнцсэн 12 сувилагчийн онол, ур чадварын шалгалтын дүн, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны дүнг нэгтгэн эцсийн шатны үнэлгээ гарсан ба төсөлт уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар боллоо. СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН  ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ 78 СУВИЛАГЧИД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, Орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад  тус бүр 500.000 төгрөгийн бую нийт 39.0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ