ЯПОН УЛСЫН "ЗОЧИД БУУДАЛ, РЕСТОРАНЫ МЕНЕЖМЕНТИЙН БАЙГУУЛЛАГА"-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
ЯПОН УЛСЫН "ЗОЧИД БУУДАЛ, РЕСТОРАНЫ МЕНЕЖМЕНТИЙН БАЙГУУЛЛАГА"-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын зочид буудал, рестораны менежментийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан манай улсад аялахаар ирж байгаа тус улсын жуулчдад зориулсан аяллын маршрут, бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт жишиг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.
Цар тахлын улмаас бүрэн зогсоод байсан аялал жуулчлалын салбарт 2022 он гарсаар эхний 7 сарын байдлаар манай улсад нийт 121 мянга 741 гадаад жуулчид ирээд байна. Энэ тоон мэдээллээс үзэхэд, БНСУ, ОХУ зэрэг улсаас хамгийн их жуулчид иржээ.
Тиймээс цаашид энэ тоог нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл манай улсыг зорих гадаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр БОАЖЯ-наас Япон Улсын Жайка/ JICA/-тай хамтран аялал жуулчлалын салбарт тэр дундаа жуулчдад зориулсан Япон стандарт, аяллын маршрут, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Япон Улсын зочид буудал, рестораны менежментийн байгууллагатай хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, ресторан, угтах үйлчилгээ зэрэг чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгааны ажил хийх, харилцан туршлага солилцох зэрэг ажлуудыг үе шаттай хийж, үр дүнд хүрэх боломжтойг тус байгууллагын удирдлагын төлөөлөл илэрхийллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ