Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/240 дүгээр тушаалыг үндэслэн усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон гол, нуур тойрмын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлууд, завьчид, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөж үйл ажиллагаагаа явуулах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.